Өөртөө хайртай байх аа…

G E G E E G O
2 min read2 days ago

--

Сайн уу энэ хүү блогийг уншиж буй өглөө, өдөр, орой , магадгүй шөнийн мэнд. Хэрвээ хүсэхгүй байвал уншихгүй байсан ч болно шүү. Би зүгээр л өөртөө төрөөд байгаа мэдрэмжээ тэмдэглэл болгосон юм шүү…

Сүүлийн үед надад төөрчихсөн юм шиг мэдрэмж төрөх болж. Оюутан, айлын том охин, ахлах сургуулиа төгсөөд их сургуульд орсон ч яг юу хийхээ мэдэхгүй ирээдүйгээ тодорхойлж чадахгүй байгаа даа, миний хийх сонголтууд зөв эсэхэд үргэлж эргэлзэх болж(өөрийгөө зөв сонголт хийж чадахгүй гэдэгт хэтэрхий итгэчихсэн болохоор тэр биз). Ирээдүй тодорхой бус, бусдын амжилтыг хараад өөрийгөө үргэлж голох нь улам ихсэээд байх шиг.

Магадгүй аав ээжийнхээ шаарлага дунд өссөн болохоор өөрийгөө тэдний нүдээр жишиж, дутуу үнэлэдэг байх.Гэхдээ аав, ээж, дүүдээ хязгааргүй хайртай учраас тэднийхээ төлөө хамгийн сайн нь байхыг хүснэ. Бодох зүйл ихтэй, бүхнийг амжуулахыг хичээх тусам ядраад л… Юу ч хийгээгүй хэрнээ л сэтгэл санаа эсвэл бие минь асар ихээр ядарчихсан байх юм. Өглөө сэрэх ч хүсэлгүй болж, болж л өгвөл унтаад л баймаар сэрмээргүй санагдаж. Бусдад тааруулж, тэдэнд анхаарал хандуулж өөрийгөө бүр хаяж орхиж, хэцүү байсан ч инээж ярилцсаар сэтгэл минь ядарсан юм болов уу даа…

Өчүүхэн бүр маш жижигхэн зүйлс дээх гомдож, гомдоллож, уцаарлаж заримдаа хайртай хүмүүсдээ муухай хандчих юм. Магадгүй үүнийг уншиж байгаа чи сүртэй юм, эсвэл хэтэрхий их зүйл бодох юм гэх байх. Би угаасаа л тийм хүн байсаар ирсэн хэтэрхий их зүйлийг ургуулан бодож мөрөөддөг, гэхдээ үүүнийг минь ойлгодог хүн ганц ч байгаагүй ээ зүгээр л төдийгөөс өдий хүртэлх бүх зүйлээ намайг огт шүүдэггүй хүмүүстэй ярилцаж өнгөрөөмөөр санагдаж эсвэл ганцаархнаа чимээгүй , ямар ч хамаагүй чимээгүй газар дуу аваачаад суулгачихмаар санагдах юм.

Надаас

Зүгээр үү?

гэж битгий асуугаарай би тэсэлгүй уйлчихдаг юм.

Хэрэв өнгөрсөн рүү буцаж болдог бол тэр үеийн өөрийгөө тэвэрч хайрлаж өгмөөр байна хүнд хэцүү үеүүдэд хэн ч хажууд чинь байхгүй бишээ би байгаа ирээдүйн би байна гээд тэвэрч өгмөөр байна.

Хэрвээ энэ блогийг уншиж буй хэн нэгэн надтай адил мэдрэмжийг авч байгаа бол Зүгээр дээ. Бид бүгд л төөрөлдөх үе байдаг.

Хэцүү байвал уйлмаар байвал уйлчихаж байгаарай

Эцэст нь уншсанд бас уншаагүйд баярлалаа

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet