Өөрийгөө хөгжүүлэхэд туслах YOUTUBE сувгууд

G E G E E G O
Nov 18, 2020

--

Сайн байцгаана уу, уншигчид минь. Юу ч мэдээгүй байхад хөл хоригдоод жаахан тиймэрхүү л байна. Уншигч та арай хэвтвэл унтаад л, босвол идээд л, суувал утсаа ухаад байгаа юм биш биз. Хэрвээ энэ байдлаасаа гарахыг хүсвэл энэ блогийг заавал уншиж дуусгаарай.

Mongolian Youtuber Tushig

Юүтүбэр Түшигийн мэдэхгүй хүн бараг байхгүй болов уу. Олон талаас өөрийгөө хөгжүүлэх аргуудаас гадна эвгүй баримтууд цуврал нь ч гэсэн их алдартай шүү.

https://www.youtube.com/c/MongolianYoutuberTushig

Khulan Nemekhbayar

“ A Year to Remember” номын зохиолч гэдгээр нь хүмүүс сайн мэдэх байх. Түүний юүтүб суваг нь 50 мянга гаруй дагагчтай ба ихэвчлэн минималист амьдралын зөвлөгөө, номын сэтгэгдэл, өөрийнх нь амьдралд тулгамдаж байсан асуудал гэх мэт зүйлсээ илэн далангүй хуваалцдаг билээ.

https://www.youtube.com/c/KhulanNemekhbayar

Bilgunss

Хэрвээ та хэл сурахыг хүсэж төлөвлөж байгаа бол энэхүү сувгийг заавал дагаарай. Юүтүбэр Билгүүн нь өөрөө 5 хэлтэй бөгөөд хэлийг хэрхэн зөв дарааллаар сурах талаар бичлэг хүргэх ба өсвөр насныхны мэргэжил сонголтын талаар ч мэдлэгээ харамгүй хуваалцах болно.

https://www.youtube.com/c/Bilgunss

Ariun Oyun

Энэхүү хаяг нь хэрхэн амжилттай суралцах хувь хүний төлөвшилт дээр тулгуурласан бичлэгүүдийг оруулдгаараа онцлог. Хэрвээ та онц сурмаар байгаа бол зочлоод үзэхэд илүүдэхгүй шүү. хэх

https://www.youtube.com/c/AriunOyun

Tsatsral Dalaijargal

Энэ суваг нь Америк амьдралын хэв маяг, хэрхэн тэтгэлэгтэй суралцах вэ, Harvard- д хэрхэн элсэх, гоо зүйдээ хэрхэн анхаарах гэм мэт мэдээллүүдийг өгөх болно.

https://www.youtube.com/channel/UCEOEUexWJV6J4JhU_wp6w6A

Nomintoi hamt

Хэрвээ та англи хэлийг гэрээсээ сурахыг хүсэж байгаа бол энэ суваг тань хамгийн сайнаар тусалж чадна. Англи хэлний анхан болон дунд шатны хичээлүүдийг товч бөгөөд ойлгомжтойгоор хүргэнэ.

https://www.youtube.com/c/Nomintoihamt

Jessica Batdorj

Та Bujo сонирхдог бол энэ сувгаар зочлоорой. Тэмдэглэл хөтлөх, англи хэл сурах, гар утасны апп гэх мэт зүйлсийн талаар мэдээллүүдийг авч болно шүү.

https://www.youtube.com/c/JessicaBatdorjThankYouForSUBSCRIBING

Анхаарал хандуулан уншсан явдалд Denkyu💗

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet