Өөрийгөө хайрлахаа мартчихсан байж уу?

G E G E E G O
2 min readOct 16, 2023

--

Сайн уу, бүгдэд нь энэхүү блогийн уншиж буй өглөө өдөр орой шөнийн мэндийг дэвшүүлье.Өнгөрсөнд үлдсэн өөртөө анализ хийж бичсэн бичвэрийг минь хүлээн авна уу.

Өөрийгөө хайрлана гэдэг ухагдахуун аливаа ямар нэгэн нөхцөл байдалд өөрийгөө тааруулж, тохируулах гэж амьдрах биш харин өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх юм.

Цар тахлын дараа хөл хорио тавигдаж хичээл эхэлж байсан санагдаж байна. 9 сарын 1 нь болж хичээл, сургууль орж нийгэм буцаад хөл хөдөлгөөнд орж байсан үе. Би ч битүүхэндээ хөл хорионы үеэр жин нэмж хамаатнууд, найзууд хүртэл бондойчихсон байна, таргачихаа юу даа гээд л хэдийгээр тэр үед нээх их зүйл бодолгүй биеийн жингийн индекс минь хэвийн юм чинь гээд л өөрийгөө тайтгаруулаад явж байхад минь охидын ариун цэврийн өрөөнд надтай мэндэлсэн үеийн минь нэг охин “Сайн уу, бүдүүнээ” гэснээс болоод сэтгэлээр унаж өөрийнхөө биеийн голж эхлэв.

Ямар л турах арга байна судалж заримдаа өөрийнхөө байгаа байдлаа өрөвдөж шөнөжин уйлж хонох үе хүртэл байсан. Өсвөр насны сэтгэлзүйн байдалд хүмүүсийн хэлэх үг хамгийн ихээр нөлөөлдөг юм шиг санагддаг одоо бодоход, хэдийгээр хажууд “Чи зүгээрээ туранхай, хэвийн харагддаг” гэх хүмүүс байсан хэдий ч цөөн хэдэн хүний гаргасан сонин үйлдэл илүү хүчтэйгээр нөлөөлсөн хэрэг л дээ.

“Жаахан хичээе, дахиад жаахан ядарчих, өлсөж байсан ч зүгээр” гэх мэт үгсийг өөртөө хэлсээр ядрах үедээ баярлаж, өглөө юу ч идэхгүй гэрээс гараад өдөржин хэлэн дээрээ уснаас өөр зүйл тавилгүй явсаар гэртээ орж ирээд ээж юм идсэн үү гэхэд идчихсэн гээд л 2,3 өдрөөр ч хамаагүй хоосон явна. Ядарч заримдаа өглөө биеэ даахаа байсан ч тэсээд л байна.Энэ зүгээр л хэн намайг юу гээд бодчих бол гэсэн тэнэг Үүрийнгэгээгийн бодол байсан юм уу даа.

Бүх зүйл эцэстээ тулж бие минь юу ч даахаа байв. Нойр хоолгүй явснаасаа болж алхам тутам толгой эргэж, ухаан алдаж унах болж аав ээж минь энэ олон зүйлээ орхи, зөвхөн хичээлдээ яв гэсэн ч миний зөрүүд зан үгүй гээд үргэлжлүүлэн өөрийгөө зовоосоор байлаа. Архаг ядаргаа, тэжээлийн дутагдал оноштой эмнэлэгт сэрэх хүртлээ өөрийгөө ямар байгааг мэдэхгүй тэнэж явсан хэрэг.Хүн гэдэг амьтан алдсаныхаа дараа л ухаардаг юм билээ.Энэ бүхний дараа дуртай зарим нэг зүйлээ ч орхиж, өөрийн эрүүл мэндийг ч алдав.

Тэр үеийн өөрийгөө одоо бодоход үнэхээр хайрламаар байдаг. Цаг хугацааг ухрааж болдог бол хэн юу гэх нь надад хамаагүй зүгээр л өөрийгөө тултал нь хайрлах байсан.

Надаас өөр хэн ч намайг чин сэтгэлээсээ хайрлахгүй

гэж хэлээд чангаас чанга тэвэрч өгмөөр байна.Ядарч байна, өвдөж байна, хэцүү байна гээд уйлж, гомдоллох зүгээр дээ.Харин зөвхөн хүнд хэцүү үед багахан амралт аваад цааш үргэлжлүүлээрэй бууж өгч л болдоггүй юм шүү🤍🥺

Энэ хүртэл уншсанд бас уншаагүйд баярлалаа

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet