Элсэлтийн Ерөнхий Шалгалтын тухай “АЗ?”

G E G E E G O
3 min readJul 27, 2023

--

Сайн байцгаана уу? Сайхан амарцгааж байна уу? Олон зүйлийн ард гарч аялал зугаалгын улирал эхэлжээ.Хэрвээ уншигч та аялж байгаа бол зугаатай байгаа гэж найдаж байна. Энэ удаагийн бичвэрээрээ өөрийн ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ өгсөн сэтгэгдэл болон зарим нэг анзаарсан зүйлсээ хуваалцах юм.

Бэлтгэл үе

Элсэлтийн ерөнхий шалгалтад аль болох өмнөх оны жишиг даалгавруудыг сайн ажиллаад түүгээрээ өөрөөсөө шалгалт аваад хэдээс хэд авч байгаагаа дүгнээд дахиад төстэй жишиг даалгавруудыг ажиллаад үзээрэй.Миний бодлоор жишиг тест дээр хэр зэрэг, хэдэн хувийн гүйцэтгэлтэй ажиллаж байна ЭЕШ дээр түүнтэйгээ төстэй хувь хийдэг юм шиг санагдсан.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ын өмнөх өдөр

Мэдээж олон хүний хэлдгээр нойр тун чухал унтахаасаа өмнө бага зэрэг хичээлээ уншаад унтах нь зүгээр санагдсан учир нь унтах явцад тархи мэдээллээ боловсруулж байдаг учраас маргааш өглөө нь мартахгүй юм.8 цагийн нойроо хангалттай аваарай илүү ч биш дутуу ч биш өглөө нь сандралгүй энгийн шалгалт өгч байгаа юм шиг өмнөх жишгүүдээ хийж байна гэж бодоод тайван хийх нь хамгийн чухал.Олон зүйл бодоод сандарч тэвдээд байвал зарим нэг мэддэг зүйлсээ мартах аюултай юм билээ.

Гэр бүлийнхэн

ЭЕШ гэдэг бол тодорхой хугацаанд бэлдсэн зүйлээрээ өөрийгөө шалгах гэж байгаа сорил гэж бодоод ямар нэгэн дарамтгүй орох нь зөв.Гэр бүлийнхэн аль болон энэ шалгалт бүх зүйл биш, үүгээр бүх зүйл хязгаарлагдахгүй гэх зэргээр дэмжиж аль болох хүүхдийнхээ сэтгэл санааг тайван байлгах нь чухал учир нь хэр зэрэг хичээж бэлдсэнийг нь гэрийнхэн нь л хамгийн сайн мэдэж байгаа учраас дэмжиж өгөх хэрэгтэй юм.

Шалгалтын орчин

Шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө сурагчдыг танхимд оруулж эхэлдэг учраас аль болох тайван олон хүн бужигнахаас өмнө орох нь зөв санагдсан.Ангидаа ороод өөрийгөө бэлдээд хягнагч багш нартайгаа яриа өрнүүлээд тайван суух хэрэгтэй.Хянагч багш нарын ааш надад их нөлөөлсөн орсон анги болгоны маань хянагч багш их сайхан ааштай тайван хүмүүс байсан болохоор айх зүйлгүй тайван шалгалтаа өгөөд гарч ирсэн.Жил болгоны асуудал болдог харандаа болон баллуурын хувьд эхний өдрөө бол гоё шив шинэ байдаг ч шалгалт дууссаны дараа хурааж аваад дараачийн шалгалтын хүүхдүүдэд тараадаг болохоор хамгийн сүүлийн өдөр янз бүрийн харандаа баллуур ирдэг.Энэ нь жаахан учир дутагдалтай санагдсан шүү.

Сэтгэлзүй

Нэгэнт шалгалтын танхимд орсон бол аль болох өөрийгөө тайвшруулаад энгийн нэг шалгалт өгч байна гэж бодоод хийх хэрэгтэй. Яахав ирээдүйд чинь хамгийн том нөлөөтэй шалгалт хэдий ч зөвхөн үүгээр бүх зүйл хязгаарлагдахгүй гэдгийг сайн ойлгоорой. Тааруу өгчихвөл яана, хаанаас ямар дарамт ирэх бол гэх мэт зүйлсийн бодох ёстой хэрэггүй байдаг.Зарим хүүхдүүд хамгийн эхний шалгалтаа өгөөд анхны оноо нь тааруу гараад ирэхээр сэтгэлээр их унаад дараачийн шалгалтдаа төвлөрч чадахгүй байгаа тал ажиглагдсан.Үүнд битгий санаа зовоорой нэг нь тааруу байлаа гээд тэр чигээрээ тааруу байна гэсэн үг биш шүү.

Аз гэж байдаг уу?

Миний ажигласнаар АЗ гэж үнэхээр байдаг санагдсан. Огт бэлддэггүй хичээлээ хийдэггүй байсан хүүхэд шалгалтаа өгөөд бэлдээд өөрөөрөө бодож хийсэн хүүхдээс өндөр оноо авсан тохиолдол бага зэрэг ажиглагдсан.Гэхдээ энэ нь маш цөөхөн тохиолдолд учраас аль болох чадахаараа бэлдээд орох нь найдвартай шүү.

Эцэст нь гэж хэлэхэд ЭЕШ чиний ирээдүйг бүхэлд нь шийдэхгүй тийм болохоор өөртөө ямар нэгэн дарамтгүй. Жаргалтайгаар бэлдээрэй амжилт🤍

Анхаарал хандуулан уншсанд бас уншаагүйд баярлалаа🤍

Баяртай

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet