Хэрхэн анхаарлаа төвлөрүүлэх вэ?
Бид анхаарлаа төвлөрүүлж чадвал юмыг илүү сайн сурдаг. Мөн түүнчлэн хийж буй ажилдаа төвлөрч чадвар ажлын бүтээмж ч дээшилдэг байна. Тэгвэл бид хэрхэн анхаарлаа төвлөрүүлж сурах вэ? Миний өнөөдрийн блог энэ тал дээр танд бага ч болов тусална гэж найдаж байна.(Анхаарлаа төвлөрүүлэн сонсохыг хичээгээрэй )
Орчны цэвэр цэмцгэр байдал
Таны ямар нэгэн зүйл хийх гэж буй орчин тань юу юунаас илүү тохь тухтай цэвэрхэн байх хэрэгтэй ба энэ нь таныг өөр ямар нэгэн зүйлд сатаарч санаа зоволгүй хийж буй зүйлдээ төвлөрөх боломжийг олгох болно.
Дуу чимээ гаргадаг зүйлсээ хол байлга
Эргэн тойронд дуу чимээ гаргадаг гар утас, сэрүүлэгтэй цаг, хөгжимт хайрцаг, зурагт гэх мэт зүйлсээ унтрааж салгах эсвэл өөрөөсөө аль болох хол байлгаарай. Миний хувьд гэртээ тусдаа өрөөгүй дүү маань жаахан болохоор гэр чимээгүй байна гэж бараг л байдаггүй учраас чихэвч зүүгээр дуунуудын slowdown тохиргоотойгоор сонсонгоо ямар нэгэн зүйлийг хийдэг.
Хэт олон зүйл төлөвлөхгүй байх
Нэг зүйлээ дөнгөж хийж байхад дараачийн хийх зүйл толгойд бодогдоод байвал хэцүү шүү дээ тийм болохоор аль болох олон зүйл төлөвлөлгүй цөөхөн хэдэн зүйлээ чанартай гүйцэтгэл сайтай хийх нь их чухал.
Хийх зүйлээ жагсаан бичих
Ямарваа нэг зүйлийг дэс дараалалтайгаар эмх замбараатай хийх нь ажлын бүтээмжийг илүү дээшлүүлдэг байна. Цаасан дээр буулгасан зүйл илүү биелэлт сайн байдаг гэдэг шүү дээ.
Бясалгах
Бясалгал нь өнөөгийн 21 р зуунд анхаарал төвлөрүүлэхэд туслах шалгарсан арга гэж хэлж болон юм. Бясалгал нь хүний сэтгэл санааг тайвшруулд аливаа сэтгэл зовнилыг эрс бууруулдаг байна.
Ажлын бүтээмжээ дээшлүүлж, шинэ зүйлийг чанартайгаар сурахад тань бага ч болов тусалсан гэж найдаж байна. Анхаарал хандуулан уншсанд DENKYUU