Тэтгэлгийн тухай ойлголт
Тэтгэлэг гэдэг нь оюутны хөгжиж сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг юм. Монгол улсад Зориг сангийн тэтгэлэг, Хаан банкны тэтгэлэг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, Оюу толгойн тэтгэлэг гэх мэт тэтгэлгүүд байдаг (гадаадын сангийн тэтгэлгүүдийг оруулалгүй).
Тэтгэлгээр суралцах төлөвлөгөөтэй хүмүүс 12–24 сарын өмнөөс бэлтгэх шаардлагатай ба тухайн хугацаандаа тэтгэлгүүдийн талаар мэдээлэл олж авах, төлөвлөгөө гаргах, өөрт тохирсон оролцохыг хүсэж байгаа тэтгэлэгт хөтөлбөрөө сонгон өөрийгөө бэлтгэх, хэлний мэдлэгээ сайжруулах нь чухал.
Тэтгэлэгт хөтөлбөрүүдэд ерөнхий тавигддаг шалгуурууд
Эссе
Эссе нь өөрийн гэсэн суралцахуйн зорилготой түүнд нь тухайн тэтгэлэгт авах гэх буй их сургуулиас олох мэдлэг, боловсрол ихээхэн чухал гэдгийг тусгах хэрэгтэй. Өөрийн гэсэн зорилготой хүмүүст энэ тийм ч хэцүү биш гэхдээ бодит, үндэслэлтэй бичих нь их чухал.
Төгссөн сургуулийн үнэлгээ
Таны төгссөн сургуулиас өгсөн үнэлгээ буюу дүн. Үүнийгээ нотлохын тулд гэрчилгээ болон дүнгийн хуулбаруудаа оруулж натиоратаар баталгаажуулсан байх шаардлагатай.
Хэлний мэдлэг
Хэрвээ та гадаадын их сургуульд тэтгэлэгтэй сурах төлөвлөгөөтэй байгаа бол тухайн суралцах гэж буй орныхоо хэлийг эзэмшилгүйгээр сурна гэдэг мэдээж хүндрэлтэй.
Нийгэмд эзлэх байр суурь, нийгмийн идэвх
Нийгэмдээ хувь нэмрээ оруулдаг, өөрийн чаддаг зүйлээрээ нийгэмд болон бусдад үйлчилж чаддаг байх нь тэтгэлэгт хамрагдах чадваруудын нэг юм. Мөн түүнчлэн олон төрлийн тэмцээн уралдаанд оролцож, бусдыгаа манлайлах чадварын үзүүлэлт ч гэсэн тэтгэлэг авахад нөлөөлдөг байна.
Хамгийн гол нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаад татгалзсан хариу авахдаа хэзээ ч бүү шантар. Дахиад бэлд, Дахиад хамрагд
Анхаарал хандуулан уншсан явдалд Denkyu💝