Та мэргэжил ээ сонгосон уу?

G E G E E G O
2 min readMar 10, 2020

--

Уншигч танд энэхүү блогийг уншиж буй өдөр,цаг, минутын мэндийг хүргэе.

Өсвөр насныхах бидний заримд ихэвчлэн тулгамддаг асуудал бол мэргэжил сонголт байдаг.Тэгвэл өнөөдөр миний бие та бүхэнд мэргэжил сонголтод тулгамддаг асуудал болон хэрхэн мэргэжлээ сонгох талаар өөрийн судалж мэдсэний хүрээнд хүргэе гэж бодсон юм.

МЭРГЭЖИЛ СОНГОХОД БИДНИЙ ГАРГАДАГ АЛДАА

  • Бусдын үгээр явах, эцэг эхийнхээ сонгосон мэргэжлээр суралцах

Энэ бол дийлэнхэд нь тулгардаг болов уу.Ээж аав нар “ Тэр чамд хэрэгтэй мэргэжил,наадахаа л сонго”, “ Наад мэргэжлээрээ сураад төгсчихвөл бидний ачийг хариуллаа л гэсэн үг”, “ Би чиний амьдралыг мэдэж байна” гэдэг. Би эцэг,эхийнхээ ачийг хариулах ёстой, миний сайн сайхны төлөө хэлж байгааг нь ойлгож байгаа ч ирээдүй бол миний л амьдрал учраас өөрөө сонгох эрхтэй.

  • Сонгох гэж буй мэргэжлийнхээ цалинг л харах.

Зарим хүүхдүүд “ Заа заа би онгоцны нисгэгч болно өндөр цалинтай юм чинь”, “ Би жүжигчин болно мөнгө амархан олно” гэж мэргэжлээ сонгох тохиолдол ч байдаг.Гэхдээ энэ мэргэжил ээ огт судлаагүй, өөрт нь тохирох эсэхийг бодож үзэлгүйгээр шууд л сонгочихдог.

  • Бусдын дагаж мэргэжилээ сонгох

“Хүүеээ энэ эгч/ах ямар гоё харагддаг юм бэ? Би ийм хүн болно оо”, “ Чимгээ эгч их гоё хөтлөгч шүү.Би хөтлөгч болно”, “Миний найз эмч болох юм уу.Тэгвэл би бас эмч болно” гэх мэт үзэгдэх байдал,хэн нэгнийг даган дуурайж мэргэжил ээ сонгох нь зөндөө.

ТЭГВЭЛ ХЭРХЭН МЭРГЭЖЛЭЭ СОНГОХ ВЭ?

  • Өөрийгөө таньж мэдэх
  1. Би юу чаддаг вэ?
  2. Би юунд дуртай юм бэ?
  3. Би юу хийхийг хүсдэг вэ?
  4. Би юунаас аз жаргалын мэдэрдэг вэ?

Гэдгээ бодож,бичиж өөрийгөө таних энэ бол хамгийн эхний бөгөөд чухал алхам юм.

  • Өөрийгөө бүх талаас нь тодорхойл.
  1. Миний чадвар юу вэ?

Үүнд зөвхөн дуулах, бүжиглэх, жүжиглэх г.м урлагийн чадварууд бус ярианы чадвар, бусдыг ойлгож сонсдог, багаар ажилладаг, хэн нэгэнтэй төвөггүйхэн яриа нийлчихдэг гэх зэрэг харилцааны чадвар ч байж болно гэдгийг сануулъя.

  • Эрэлт/ Хүсэл

Мэдээж эрэлттэй мэргэжил сонгох нь зөв ч өөрийн хүсэл мөрөөдлийг хэзээ ч орхигдуулж болохгүйг анхаар.

  • Өөрийн сонгож буй мэргэжил дээрээ дүн шинжилгээ хийж судлах
  1. Ямар сургуульд сурах шаардлагатай вэ?
  2. Юуг шаарддаг вэ?

Мөн түүнчлэн сонгосон мэргэжил маань надаас ямар чадвар шаардахыг бодож үзэх.

Ирээдүйн ажилруугаа бухимдаж биш, инээмсэглэж гарч аз жаргалтай амьдрахын төлөө та зөв мэргэжлээ сонгоорой.

Анхаарал хандуулж уншсан явдалд Denkyu💗

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet