Миний Арван хоёр жил
Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэхүү бичвэрийг уншиж байгаа өглөө, өдөр, орой магадгүй шөнийн мэнд. Өнөөдрийн блогоороо би өөрийн амьдралын арван хоёр жилийн хугацааг хэр зэрэг үр бүтээлтэй өнгөрүүлсэн талаараа дүгнэн бичихээр шийдсэн юм.
Анх нэгдүгээр ангид ороод олон танихгүй хүүхдүүдийн дунд уйлах шахан ээжээсээ зууралдаад үлдэж байснаа сайн санадаг.Хүүхдүүд шоолох байх гээд нулимс цийлгэнээд үлдэж байж билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам найзуудтай ч болж ангийнхандаа дасаж байсан заримдаа хайрын захиа ч авдаг байлаа.Гэхдээ бага ангийн хүүхдүүд хайр дурлал гэж юу ч мэдэхгүй шохоорхож байгаагаа л хайр гэж андуурч үсгээ ч бүтэн сураагүй хүү үг үсгийн алдаатай дэвтрийн гол цаас дээр бичсэн захиаг найзаар минь дамжуулан өгч байсан сан. Уншиж дуусаад ичсэндээ аав ээж мэдчихвий гээд тэр дор нь ураад хаячихсан даа харамсдаг.
Дунд ангид ороход ангийн багш солигдож олон багш хичээл ороод л анги хэсэх гэж сургуулийн коридороор явах зуураа дээд ангийнхаа ах эгч нарыг битүүхэн шохоорхоод, хөөрхөн байна гэж хараад заримтай нь мэндлээд л зөрнө.Зуны амралт дуусаад хичээл орох дөхөх үед ангийн багшийг “Шинэ хүүхэд ирж байгаа шүү групп чатдаа нэмээрэй” гэж хэлэхийг хүлээгээд л ангид ямар шинэ хүүхэд ирэх бол гээд догдлоод л. Хичээлийн шинэ жилээр ангийнхныгаа хэр зэрэг өөрчлөгдсөн байгааг харах сонирхолтой гэж жигтэйхэн. Энэ үеэс охид хөвгүүдийн үерхлийн цуурхал тарж эхэлсэн санагддаг. Хоорондоо үерхээд л, сургуулийн шатан дээр ичингүйрч уулзаад л, санаандгүй коридороор явж байгаад нэг хос харахаараа уур амьсгалын нь эвдэхгүй гэсэн дээ огцом эргээд буцдаг.Найзуудынхаа бүтэлгүй хайрын түүхийг сонсож зөвлөгөө өгөөд л хөөрхөн гэж.
Ахлах ангид завгүй өдрүүд эхэлж нийгмийн идэвхтэй сурагч болох сонирхолтой зөвхөн сургуулийнхаа хүүхдүүдтэй биш олон олон газрын хүүхдүүдтэй танилцаж, харилцаж эхлэв. Дээд ангийн эгч нар маань төгсөж би өөрөө дээд ангийн эгч болж дүү нартаа үлгэр дуурайлал үзүүлэх шаардлага үүсэв.Хичээлээс гадуурх олон зүйлийн амжуулахыг хажуугаар хичээлээ хийнэ гээд бага зэрэг ядардаг байсан ч одоо эргээд харахад их аз жаргалтай ядралт байжээ.Гэрийн даалгавраа хийж амжаагүй үедээ багшдаа юу гэж хэлэх вэ? Зүгээр хичээлээ тасалчих уу гэж их боддог байсан даа ххэ.
Сургуулийн урлаг зааланд гарах хөгжмийн чимээ, хичээлийн шинэ жилээр үнэртдэг будгийн үнэр, жил болгон хамгийн их хүлээлт үүсгэдэг спортын тэмцээнүүд, цайны газрын үүдэнд оочирлон зогсоод хичээлийнхээ цагаас хоцроод багшаас арай хийн зөвшөөрөл аван орж ирэх сурагчид гээд л тухайн үедээ төдийлөн анзаардаггүй байсан ч хамгийн дурсамжтай мөчүүд минь байж дээ.
Анхаарал хандуулан уншсанд бас уншаагүйл баярлалаа.
Баяртай🤍