Блог бичихэд анхаарах зүйлс
2 min readMay 5, 2020
Сайн байна уу ! Таньд энэхүү блогийг уншиж буй өдрийн мэндийг хүргэе.Хэрэв та үүнийг уншиж байгаа бол блог бичиж эхлэх гэж байж болох юм. Иймд миний зүгээр таньд бяцхан зөвлөмж хүргэхээр бэлтгэв.
Юун түрүүнд блог бичих нь таньд ямар сайн талтайг танилцуулах нь зөв болов уу.
- Ямар нэгэн зүйлд бүтээлчээр хандаж юм бичих сонирхол тань нэмэгдэнэ.
- Аливаад илүү хянамгай хандана.
- Өөрийн үзэл бодлыг зөвөөр илэрхийлж сурна.
- Мөн түүнчлэн бичих гэж буй мэдээллийнхээ талаар өөрөө судлах шаардлага гардаг учраас мэдлэгийн хүрээг чинь тэлэх юм.
Харин одоо анхаарах зүйл
- Миний хувьд өөрийн блог хаяг аа e-mail ээрээ нээсэн. Энэ нь надад илүү амар байдаг. Учир нь 7 хоног бүр миний блог хичнээн хүнд таалагдаж байгаа болон хэдэн хүн уншсан гэх мэт мэдээллүүд ирдэг.
- Profile аа сонирхол татахуйц байлгах.
- Бичиж эхлэхдээ өөрийн хамгийн сайн мэддэг зүйлээрээ бичих. Чи эссе сайн бичдэг бол түүнийгээ бич спорт, компьютерт тоглоом сонирхдог бол түүнийгээ бич юу бичих нь чиний дур.
Хэрвээ бичиж эхэлсэн бол
- Өөрийн гэсэн хэв маягтай болох. Миний л хувьд блогоо дуусгаад Анхаарал хандуулан уншсан явдалд Denkyu💓 гэж бичдэг.
- Хэт албаны шинжтэй үг хэрэглэхээс аль болох зайлс хий. Блог чинь ойрын хэрэглээний үг ашиглагдсан байх тусмаа уншигчдад илүү амар байдаг.
- Хэт нуршихгүй байх. Нуршсан зүйлээс хэн ч байсан залхах нь ойлгомжтой.
- Хяна хяна бас дахин хяна гэсэн зарчмыг баримтал. Бичвэрээ багадаа 3 удаа хянах.
Ингээд миний бэлдсэн багахан мэдээлэл таньд хэрэг болсон гэж найдъя. Би өөрөө ч мөн энэ талаараа цааш нь суралцаад судлаад явж байгаа болохоор та бүхнийг надтай цуг суралцаасай хэмээн хүсэж энэхүү блогоо өндөрлөе.
Анхаарал хандуулан уншсан явдалд Denkyu💓