Б.Мишээл “Бужо хөтлөх нь өөртэйгөө тулж ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг”

Сайн байцгаана уу, та бүхэнд энэхүү блогийг уншиж буй өдрийн мэндийг хүргэе.Миний бие Бужо тэмдэглэл хөтлөх сонирхолтой, хөтөлж эхлүүлэхийг хүсэж буй хүмүүстээ зориулан Yolo.mn сайтын өсвөрийн сэтгүүлч,Бужо тэмдэглэл хөтлөгч Мишээл эгчтэйгээ холбогдон Бужо тэмдэглэлийн тухай хэдхэн зүйл асуугаад амжсан шүү😉

G E G E E G O
2 min readFeb 3, 2020

Сайн байна уу? Та өөрийгөө товч танилцуулна уу?

Намайг Б.Мишээл гэдэг.Би 16 настай одоогоор 97-р сургуулийн төгсөх ангийн сурагч.

Хэзээ анх Бужо тэмдэглэл хөтөлж эхэлсэн бэ?

Анх би 2019 оны 1 сараас буюу жилийн өмнөөс Бужо тэмдэглэл хөтөлж эхэлсэн.

Яагаад Бужо тэмдэглэл хөтлөх болсон бэ?

Миний хувьд багаасаа бичих сонирхолтой, юмсыг гоё чамин бүтээлчээр урлах хоббитой байсан болохоор түүнийгээ амьдралдаа илүү хэрэгтэй зүйлд зарцуулж ашиглахын тулд Бужогоо хөтлөх болсон.

Бужо тэмдэглэл хөтлөх нь ямар үр дүнтэй вэ?

Цагийн зохион байгуулалт болон аливаа зүйлийг хийх гүйцэтгэл сайжирдаг. Бужо хөтлөх нь өөртэйгөө тулж ажиллах боломжийг бүрдүүлж өгдөг учир өөрийгөө таньж мэдэхээс эхлээд маш олон давуу талтай шүү.

Таны хувьд үеийнхэн болон дүү нартаа том үлгэр дуурайлал үзүүлдэг хүний хувьд тэднийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

Интернэт хэрэглээг зөв талаар нь сайн эзэмших хэрэгтэй. Аливаа зүйлийг Google ээс ганцхан хайлт хийгээд өөрөө уншиж судлаад бүрэн мэдээлэл авч сур. Өөрөө уншиж судлаагүй байж шууд бусдаас бэлэн мэдээлэл авна гэдэг утгагүй хэрэг.Тийм болохоор жоохон эрэл хайгуулч байж, шинийг эрэлхийлж мэддэггүй зүйлээ бие даан интернетээс мэдэж авна гэдэг бол том чадвар.

Яаая бас л мундаг шүү💓

Мэдээж Бужо тэмдэглэл хөтлөх нь хүн бүрт хэрэгтэй зүйл юм.Зарим нэг хүмүүс Бужог зөвхөн охидууд хөтөлдөг, заавал гоё өнгөлөг байх ёстой гэсэн үзэл бодлоо хая гэж зөвлөе.Үүнийг бүх хүмүүс өөрийн хэв маягт тохируулан хөтөлж болдог тэмдэглэл шүү☺️Үүнээс уншигч та бүхнийг Бужо тэмдэглэл хөтөлж эхлэх бага ч гэсэн урам авсан гэж найдъя.

Анхаарал хандуулж уншсан явдалд Dekyuu🙂

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet