15 насандаа сурч ойлгосон 15 зүйл

G E G E E G O
2 min readMar 22, 2020

--

Юун түрүүнд энэ сэдэв нь ямар нэгэн байдлаар хэн нэгнийг дуурайсан бус моод гэдгийг ойлгоосой гэж хүсье.

  1. Аливаа юмс хэзээ ч харагддаг шигээ муухай эсвэл сайхан байдаггүй.
  2. Надтай сайхан харьцаж байгаа хүн бүхэн миний найз байдаггүй.
  3. Хүн бүр өөр өөрийн гэсэн давуу талтай ба хэзээ ч яг адилхан хүмүүс гэж байдаггүй.
  4. Өөрт хэрэгтэй зүйлсийг заавал тэмдэглэж ав.
  5. Ганцаардаж сурсан.
  6. Чимээгүй хэнд ч мэдэгдэлгүй уйлж сурсан.
  7. Хүндлүүлэхээр зүйл хийсэн хүн л хүндлүүлдэг гэдгийг ойлгосон.
  8. Хөдөлмөрт ямар нэгэн шан харамж заавал ирдэг.
  9. Юу хийвэл тайвширдаг гэдгээ мэдсэн / өөрийгөө таньсан хэрэг/
  10. Хайртай хүмүүстэйгээ л жаргалтай байдаг.
  11. Хийх үйлдлээ цэгнэж сурсан. Миний хийж буй үйлдлээр миний эргэн тойрны надтай хамааралтай хүмүүсийг дүгнэж болдог.
  12. Хэлэх гэснээ хэлж сурсан.
  13. Хаана ямар байх ёстой гэдгээ мэдэж авсан.
  14. Хайрладаг нэгэн байхад, үзэн яддаг нэгэн заавал байдаг. Юм бүхэн 2 талтай.
  15. Өөрийнхөөрөө байх нь л зөв гэдгийг ойлгосон.

Үүгээр миний сурж ойлгосон зүйлс минь дуусч байна.Та ч мөн өөрийн сурсан зүйлийг жагсааж бичээд үзээрэй.

Анхаарал хандуулж уншсан явдалд Denkyu💕

Дараачийн блогоор уулзъя.

--

--

G E G E E G O
G E G E E G O

Written by G E G E E G O

Юу ч гэсэн яахав дээ зүгээршд👊💫

No responses yet