15 насандаа сурч ойлгосон 15 зүйл
2 min readMar 22, 2020
Юун түрүүнд энэ сэдэв нь ямар нэгэн байдлаар хэн нэгнийг дуурайсан бус моод гэдгийг ойлгоосой гэж хүсье.
- Аливаа юмс хэзээ ч харагддаг шигээ муухай эсвэл сайхан байдаггүй.
- Надтай сайхан харьцаж байгаа хүн бүхэн миний найз байдаггүй.
- Хүн бүр өөр өөрийн гэсэн давуу талтай ба хэзээ ч яг адилхан хүмүүс гэж байдаггүй.
- Өөрт хэрэгтэй зүйлсийг заавал тэмдэглэж ав.
- Ганцаардаж сурсан.
- Чимээгүй хэнд ч мэдэгдэлгүй уйлж сурсан.
- Хүндлүүлэхээр зүйл хийсэн хүн л хүндлүүлдэг гэдгийг ойлгосон.
- Хөдөлмөрт ямар нэгэн шан харамж заавал ирдэг.
- Юу хийвэл тайвширдаг гэдгээ мэдсэн / өөрийгөө таньсан хэрэг/
- Хайртай хүмүүстэйгээ л жаргалтай байдаг.
- Хийх үйлдлээ цэгнэж сурсан. Миний хийж буй үйлдлээр миний эргэн тойрны надтай хамааралтай хүмүүсийг дүгнэж болдог.
- Хэлэх гэснээ хэлж сурсан.
- Хаана ямар байх ёстой гэдгээ мэдэж авсан.
- Хайрладаг нэгэн байхад, үзэн яддаг нэгэн заавал байдаг. Юм бүхэн 2 талтай.
- Өөрийнхөөрөө байх нь л зөв гэдгийг ойлгосон.
Үүгээр миний сурж ойлгосон зүйлс минь дуусч байна.Та ч мөн өөрийн сурсан зүйлийг жагсааж бичээд үзээрэй.
Анхаарал хандуулж уншсан явдалд Denkyu💕
Дараачийн блогоор уулзъя.